• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-08 16:16:42    
Тяньжиний Нанькай их сургууль чадвартан урьж ажиллуулж байна

Хятадын Олон Улсын Радио


профессор Шян Рүн

     Шян Рүн 1992 онд Шанхайн Аннагаах ухааны 2-р их сургуулийн Эсийн беологи болон туршилтын эсийн ангаах ухааны докторын цол хамгаалж, Нанькайд ирж ажиллахаасаа өмнө Америкийн Калифорниа муж улсын Скриппсын судалгааны хүрээлэнгийн дархлааны салбарын туслах профессороор ажиллаж байсан юм.

     Тэрээр хэлэхдээ, 2006 онд би Америкийн лабораторид ажиллаж байхад, улсын дотоодын нэг найз маань надад, Нанькай их сургууль дэлхий дахинд хандан чадвартан урьж ажлууллах гэж байна гэж хэлсэн, би тэр дороо сүлжээнд холбогдож, нэрээ бүртгүүлсэн. Тэгээд удалгүй нүүрдэн шалгалт авах мэдээ ирсэн. Нанькай их сургууль бол Хятаддаа маш нэр нөлөөтэй их сургууль, Тяньжинь бол Хятадын голдолготой хөгжүүлж байгаа хот, Нанькай их сургуульд ирж ажиллах нь нэн их нөхцөл боломж болох болно гэлээ.

      Тяньжиний Нанькай их сургууль бол Хятадын гол болох ерөнхий боловсролын их сургууль юм, энэ өнө удаан түүхтэй их сургууль нь шинэ Хятад улсын анхны ерөнхий сайд Жөү Эньлайг оролцуулсан гармагай хүмүүсийг хүмүүжүүлж, Хятадын үндэстнүүдийн хөгжил мандал болон Хятадын хүчирхэгжилд чухал хувь нэмрээ үзүүлсэн юм.

     Нөгөө талаас нь авч хэлэхэд, Нанькай их сургууль болон Тяньжиний хөгжил нягт холбоотой байсаар байна. Тяньжинь нь Хятадын умард нутгийн нэлээд том орчин үеийн далайн боомтын хот болсоны хувьд Хятадын эдинй засгийн ирээдүйн хөгжилд улмаар чухал үүрэг гүйцэтгэх болно, ялангуяа Тяньжиний Биньхай шинэ район нь Хятадын үндэсний гол болох төлөвлөгөөний районд хамрагдан орсноос хойш, Тяньжиний байр суурь улмаар дээшилж, өдөр ирэх тусмаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөгжлийн урьд өмнө байгаагүй энэ нөхцөл боломжийн өмнө, Нанькай их сургууль нь дотоод гадаадын эрдэм чадвартай шилдэг хүмүүсийг чуглуулах явдлаар хөгжлийн чухал болгож, тал бүрийн мэргэжлийн боловсон хүчний нааштай сонгон урьсан байна.

1 2 3 4