• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-08 16:16:42    
Тяньжиний Нанькай их сургууль чадвартан урьж ажиллуулж байна

Хятадын Олон Улсын Радио

      Нанькай их сургуулийн зархирал Рао Зи-хэ танилцуулж хэлэхдээ, 2006 оны 10-р сарын сүүлчээс Нанькай их сургууль дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэргэжлийн боловсон хүчин олон тоогоор урьж ажлуулах зар нийтэлсэн, энэ нь гадаад дотоодын эрдэм шинжилгээний салбарынханы анхаарлыг их татсан байна гэжээ.

      2 сарын нэр бүртгүүлэх хугацаанд, тус сургууль нийт 14 улс орны 140 гаруй өргүүдлийг хүлээн авсан юм байна. Түүний дотрох их олон хүн нь Харвард, Кембриж, Оксфорд, Яле зэрэг дэлхийн нэрт их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан юм уу, эсхүүл багшилж байсан туршлагатай бөгөөд дундаж нас нь 45 байж, хийж бүтээх ид үедээ байлаа.

      Нанькай их сургуулийн захирал Рао Зи-хэ хэлэхдээ, энэ удаа нэрээ бүртгүүлсэн их олон хүн нь эрдэм шинжилгээний талаар амжилт бүтээлтэй, удирдлагын талаар туршлагтай хүмүүс юм. Бид хойшид мөн ингэж хийх бөгөөд гол нь эрдэм шинжилгээний талаар нэг салбарыг авч явж чадах чадвартай хүмүүс болон өсөх ирээдүй бүхий 35 нас хүрээгүй залуу хүмүүсийг урих болно гэжээ.

     Нанькай их сургуулийн дээд сургуулиудийн захиралд нэрээ бүртгүүлсэн 73 ширхэг өргүүдлийн 34 нь гадаадаас ирсэн бөгөөд ангаах ухаан, биологи, мэдээлэл, физик зэрэг салбарт илүү төвлөрч, хамгийн төвлөрсөн нэг тушаалд 18 хүн бүртгүүлсэн байлаа. Шян Рүн бол энэ 18 хүний дотороос тодорч, Ангаах ухааны дээд сургуулийн захирал болсон юм.

1 2 3 4