Жаранбаяр гэж дархад залуутай үг солилоо. Өвөө нь хэлж залгамжлуулснаар 39 дэхь үе дээрээ Их хааны 8 цагаан ордны тахилч хийж байгаа гэнэ. Харин үүнийг нь батлах угийн бичиг нь соёлын хувьсгалын галд өртжээ. Өдөржин шөнөжин зул хүж таслалгүй өргөж өвөг дээдсийнхээ онгоныг сахина гэдэг тийм амар ажил биш. Манай нутаг цаг агаарын хувьд эрс тэс, өвөлдөө хүйтэн газар даа гэж ярилаа. Тахилчын үүргийг өвөг дээдсээсээ уламжилж авсан шигээ үр хүүхэддээ мөн залгамжлуулах уу гэсэн асуултад төрийн бодлогыг харан байж болно гэж хариулсан.
1 2 3 4 5 6 7 8 9 10
|