• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-14 18:48:17    
Ордос – өвөг дээдсийн нутаг

CRI

      Чингисийн онгоны 2 дугаар хэсэг бол Чингис хааны дурсгалын цогцолбор нэртэй цогцолбор музей юм. Энэ шинэ цогцолбор цэвэр жуулчдад зориулагджээ. Онгоны тахилгатай ордон луу ороход 80 юань төлдөг бол энэ цогцолборыг үзэхэд 90 юань төлнө. Хаалгаар нь оруут газарт морины туурайн хэлбэртэй гантиг чулуун талбай дээр Монголын эзэнт гүрний газрын зургийг дүрслэн Бээжин, Хар хорум зэрэг нийслэл хотуудыг бусад эзэмшлийн хотуудаас арай том чулуун самбараар тэмдэглэжээ. Газрын зургийн 4 талд шаттай өндөрлөсөн боржин чулуун индэр байна. Түүн дээр гарч харвал Эзэнт гүрний газрын зураг улам сүртэй харагдах юм билээ. Газрын зургийг өнгөрөөд хөндий дүүрэн, айсуй яваа нүүдэл таарна. Хорин хоёр хүрэн бух хааны Алтан өргөөг чирч явна. Хааны өргөөний араар хатдын бага гэрүүд хүрээлж, эргэн тойронд нь морьтой баатрууд хуяг дуулгаа агсан дагалджээ. Хонь, ямаа, саалийн үнээ, араг үүрч аргал түүж яваа бүсгүй, хоньчин хүү гээд их нүүдлийг дагасан нүсэр цуваа үргэлжилсээр. Сүрлэг дүрсэлжээ. Бүгдийг нь ширэм, гантөмрийн хайлшаар цутгаж хийсэн байна. Бас морьт баатруудын дүрийг нэгийг ч давтаагүй гэнэлээ. Хааны алтан гэрт жуулчид монгол хувцас өмсөн хүсвэл хааны олбогыг түшин сууж зургаа авахуулж болох юм билээ. Их нүүдлийг өнгөрүүлээд монгол бичгээр Хаган гэсэн хэлбэртэй байшинд Монгол үндэстний түүх соёлын музей байрлана. Музейн үзмэр нь их биш юм, бүрэн цуглуулж дуусаагүй ч байж магад. Харин компьютерээр түүхэн сэдэвт кино, монгол соёл, түүхтэй холбоотой видео бичлэгүүд байрлуулсан нь сонирхолтой болжээ. Цогцолбор баруун зүүн 2 том хаалгатай. Боржин чулуун эдгээр хаалга нь мөн л их сүр хүчний билгэдэл гэнээ. Цогцолборын дотуур аялалын жижиг тэрэгнүүд үйлчлэх юм. Үүгээр Чингис хааны онгоны 2 том цогцолборыг үзэх ажил дууслаа. Явган алхаагаар яаралгүй тайван үзэхэд яг нэг өдрийн ажил юм. Үдэш нь дээр өгүүлсэн жуулчдын хотхоныхоо гудамжаар алхан, дэлгүүрээр нь орж, монгол хоол идлээ. Шинэ хотхоны дэд бүтэц маш үлгэр жишээ. Өндөр өндөр замын гэрлүүд нь гэхэд монгол үндэстний уламжлалт тугны оройн хэлбэртэй. Байшингууд нь бүгд ижил жигд цагаан өнгөтэй, 2 давхар. Цагаан байшингуудад их төлөв энэ хавийн нутгаар мал маллаж явсан малчин монголчууд суурьшин амьдарч бизнес эрхэлдэг болжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10