Бид одоо ямар нэг төхөөрөмжид тийм өндөр халуунтай плазмагийн урвалын шатхууныг хийж байхгүй. Бид соронзон талбайг ашиглан соронзон төхөөрөмж зохиож, уг шатхууныг агуулж байна. Бид энэхүү төхөөрөмжийн гадна талын ороомог болон соронзон биетийн бий болгосон соронзон агуулахад шатхууныг шатааж цөмйин урвал үүсгэж байна.
Шинэ үеийн цөмйин урвалын туршилтын төхөөрөмжийн диаметр нь 8 метр орчим, өндөр нь 10 гаруй метр байж, дотроос гадагш 5 давхаргаар бүрдэж, давхарга бүр нь халуунаас тусгаарлаж, дулааныг хамгаалах үүрэг гүйцэтгэж байдаг. Энэ төхөөрөмж нь тогтвортой ажиллаж хамгийн ихдээ 5 секунтэд 500 kiloampere цахилгаан гүйдэлтэй болсон байна. Ирээдүйн хэдэн жилд хятадын эрдэмтэд 1000 секунт үргэлжлүүлэхийг зориж байна.
Шинэ үеийн цөмийн урвалын төхөөрөмж нь амжилт олсон боловч үүний үндсэн дээр үргэлжлэн ажиллах цөмийн урвалын зуух байгуулахад шатхуун нэмэх, үнс гаргах зэрэг бэрх асуудлыг зохицуулах хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг зохицуулахад техникийн хүчирхэг хүчин байх хэрэгтэй. Мөн ч их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана. Аль нэг улс орон дангаар биелүүлэхэд бэрхтэй юм. Иймээс олон улсын хамтын ажиллагаагаар хамтаар зохицуулах нь хамтын танилт болсон байна. Ноднин Хятад, Энэтхэг, ОХУ, Япон, БНСУ, АНУ, Европын холбоо хамтаар 1985 онд дэвшүүлсэн олон улсын цөмийн урвалын зуухын төлөвлөөгөөг албан ёсоор эхлүүлсэн юм. Хятадын шинэ үеийн цөмийн урвалын төхөөрөмжийн судалгаа амжилттай болсон нь олон улсын хамтын ажиллагааны төлөвлөгөд хүчирхэг техникийн дэмжилэг олгосон байна гэж Хятадын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Бай Чүнь-ли хэлсэн байна.
Олон улсын адил төрлийн төхөөрөмжтөй харицуулахад манай энэ төсөл бол ашиглалтад орсон анхны төхөөрөмж болох юм. Энэ төхөөрөмжийг байгуулснаар бидний олон улсын цөмийн урвалын туршилтын зуухны төлөвлөгөнд ороход чухал тавцан хангасан байна.
Одоо хятадын шинэ үеийн цөмийн урвалын төхөөрөмжийг олон улсын техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ашиглаж эхэлсэн бөгөөд холбогдох гэрээ хэлэцээрийн дагуу олон орны шинжлэх ухаантад тусгай зориулалтын сүлжээгээр энэхүү төхөөрөмжид зохих ажиллагаа хийж болох юм байна. Уг төхөөрөмж нь үндсэн дамнан алсаас жолоодож болох бөгөөд 24 цагаар ашиглаж болох юм. Цагийн хараагаас болоод олон орны шинжлэх ухаантаад энэхүү төхөөрөмжөөр дамжин физикийн туршилт хийж болох юм гэж энэ төхөөрөмжийн байгуулалтын холбогдох хариуцлагтай хүн Ү Сүнтао хэлсэн банйа. Олон орны шинжлэх ухаантаад цагийг завдан судалгаа хийж цөмийн урвалын эрчим хүчийг иргэний зориулалттай болгохоор чармай, зохиомол нартай болох мөрөөдлөө биелүүлэхээр чармайж байна. 1 2 3 4 5 6
|