Хятадын баруун нутгийн Хуан юань шяньд ардын онцгой урлаг болох Хуан юаний жигдэлсэн дэнлүү гэж байдаг юм. Хуан юаний жигдэлсэн дэнлүү нь 200 гаруй жилийн түүхтэй аж. Эдгээр жигдэлсэн дэнлүү нь өөр өөр янз хэлбэртэй, хурц тод өнгө будагтай, дэнлүүн дээрээ бас зүйл бүрийн хээ угалзтай. Үүнийг дотоод гадаадынхан маш их сонирхдог байна. 2005 онд энэхүү жигдэлсэн дэнлүү нь хятадын үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн эхний хамгаалалтад орсон байна.
1 2 3 4
|