Ийм жигдэлсэн дэнлүү нь бие даасан олон дэнлүүгээр бүрэлдэж, тус бүрдээ бүр бие даасан уран бүтээл болох аж. Ийм дэнлүүг хийхдээ, уридаар хүрээ жиазыг нь хийж, газарт босгох юм уу өлгөх янзаар хийж, тэргүүлэгч цэцгийн хэлбэртэй, урт дөрвөлжин, сэвүүрийн хэлбэртэй гэх зэргээр 10 хэдэн төрлийн байдаг. Хүрээ жиазан дээр нь бас уламжлалт цэцэг навч, хүн амьтаны хээ зураг сийлдэг. Хүрээ жиазныхаа гадуур торгон пансаар бүрж, хэлбэр дүрсийнх нь дагуу тухайн нутгийн ард иргэдийн сонихдог ардын үлгэр домог, зан зуршил, нэрт хүмүүсийн үлгэр түүх, шидэт үлгэр гэх зэргийг зурдаг. Шөнө орой болох тусмаа энэ газрын данлүү гэрэлтэн дуалж, Баяр дурсгалын үеэр бол бүр ч их сонин сайхан болдог байна.
1 2 3 4
|