• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-28 09:44:07    
Эдийн засгийн хөгжил Фань Чан сяний тариачдын амьдралд өөрчлөлт гаргав

CRI

      Гэхдээ үеийн үед тарианы ажил хийж ирсэн тариачид аж ахуйн нэгжид ажиллаж зохицох эсэх, аж ахуйн нэгж нь тэд нарт ямар шүү цалин хөлс, баталгаа олгож байх зэрэг асуудлыг ойлгохоор сурвалжлагч Фань Чан сяний Шүнь Да бэлэн хувцасны хязгаардмал компанид хүрсэн юм. Уг компани бүтээгдэхүүнээ бүхнийг өмнөд Америк, Япон зэрэг оронд борлуулж байна. Компанийн хариуцлагатан Ү Айзюнь танилцуулж хэлэхдээ, манай ажилтны дийлэнх нь орон нутгийн тариачид бид гэрээ тохиролцож, сард 1400—1500 юаний цалин олгож, бас бэлтгэл сургалтад хамруулж, жил бүр нэг удаа аялал жуулчлалаар гардаг гэжээ.

      Тариачны амьдралын тухай ярихад эмчилгээ нь тойрч гарахын аргагүй асуудал юм. Өнөө Фань Чан сянь хөдөө тосгонд хоршсон эмчилгээний дүрэм тогтоож, тариачин сар бүр 10 юань тушаавал зохих харьцаагаар эмчилгээний зардлыг нь албанаас гаргах болно.

      Амьдралын түвшин дээшилснээр Фань Чан сяний тариачдын үзэл ухамсарт тасралтгүй өөрчлөлт гарч байна. Урьд нь хүү төрж хөдөлмөр хүчин нэмэгдүүлэхээр бахархал болгож байсан тул охин төрсөн гэр бүл нь аль болохоор хүүтэй болохоор зүтгэж, үүний улмаас хүн ам нэмэгдэх дарамт их болдог. Өнөө эдийн засаг хөгжин нийгмийн баталгаа, өндөр насны даатгалд хамрагдснаас Фань Чангийн тариачид амьдралдаа зовох газар багатай болж, хүү охин төрсөн ч бүр адилхан гэж үзэх болжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/


1 2