• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-29 15:59:54    
Хятадын Лүн Шинь процессор дэлхийн зах зээлд гарах боллоо

CRI

     Мэдээлэлийн техникийн тасралтгүй хөгжихийг дагалдан компьютер, гар утас зэрэг мэдээлэлийн бүтээгдэхүүн хүмүүсийн ажил амьдрал, сурлагын тал бүрт хэрэглэгдэх бүтээгдэхүүн болжээ. Мэдээллийн техникийн эдгээр бүтээгдэхүүний зонхлох олонх цөм болсон техникийг Европ Америк зэрэг хөгжингүй орон эзэмшиж, ялангуяа мэдээлэлийн бүтээгдэхүүний хөдөлгүүр хүч болсон CPU-г АНУ, Япон зэрэг цөөн хэдэн орон л үйлдвэрлэж чадах юм.

     Хятад улс 2001 оноос эхлэн Лүн Шинь CPU-г судлаж эхлэн 2002 онд Лүн Шинь 1-р CPU-ийг судлан гаргаж, хятадын компьютер гадаадын CPU–ийг хэрэглэж байсан түүхийг эцслүүлжээ. Үүний дараагаар Хятад улс Лүн Шинь 2-р CPU–ийг судлаж эхэлжээ. Одоо Лүн Шинь 2-р CPU-гийн Лүн Шинь 2E CPU-ийг худалдааны журмаар их цар хэмжээгээр үйлдвэрлэж эхлэн, Дэлхийн нэрт хагас дамжуулагчын үйлдвэр ST Micro электронис компанитай хамтран ажиллаж, олон улсын зах зээлд гаргах гэж байна.

     Лүн Шинь CPU-гийн судалгааг Хятадын Шинжлэх ухааны академийн компьютерийн судалгааны хүрээлэн эрхэлэн хийж, Хятадын Засгийн газрын дэмжилгийг олсон бөгөөд судалгааны зардлыг бүхнийг Засгийн газар даасан байна. Хятадын Шинжлэх ухааны академийн компьютерийн судалгааны хүрээлэн 2005 оноос Лүн Шинь 2E CPU-ийг судлан эхэлсэн байна. Уг төслийн хариуцлагатай хүн Хү Вий-ү танилцуулж хэлэхдээ,

     Лүн Шинь 2E CPU нь дизейний талаар дэлхийн тэргүүний төвшинд хүрчээ. Тэр нь АНУ, Японы судлан бүтээсэн CPU-гээс гаднах дэлхийн анхны дээд чадавхтай процессор болох юм. Түүний тооцоолон бодох хурд нь секундад 4 тэрбум удаа боловч эрчим хүч бага хорогдуулдаг юм. Одоо энэ чипийг бөөнөөр үйлдвэрлэж эхлээд байна. Захиалагч д мөн бөөнөөр хангаж болно.

1 2 3 4