Лүн Шинь 2E процессорийг судлан үйлдвэрдлэж, зах зээлд гаргасан нь Хятадын мэдээлэлийн аж үйлдвэрийн салбар дахь хамгийн цөм болсон техникийн талаар амжилт олсныг харуулж байна. Хятад тэрчилэн дэлхийн мэдээлэлийн техникийн хөгжилд бүр чухал ач холбогдолтой юм гэж Хятадын Шинжлэх ухааны академийн компьютерийн судалгааны хүрээлэнгийн дарга Ли Гүө же үзсэн байна. Тэрээр бас хэлэхдээ,
Одоо хувь хүний PC болон цүнхэн компьютер нь өндөр орлоготой хүмүүсийн шаардалгыг хангаж байна. Бид доор орлоготой хүмүүсийн хэрэглэх компьютерийг судлан үйлдвэрлэх хэрэгтэй. Лүн Шинь процессор нь ирээдүйн CPU-гийн зах зээлийн байдлыг өөрчлөх магад. Дэлхийн бөмбөрцөгийн доор үнэтэй мэдээлэлжүүлэлтийн түлхицтэйгээр Лүн Шинь CPU нь түүхэт хувь нэмүүр үзүүлэх болно.
ST Micro электронис компанитай хамтран ажиллахаар дамжин Хятадын бие даасан оюуны өмчийн эрхтэй Лүн Шинь процессорийг дэлхий дахинд түгээмэлжүүлэх болно. Хятадын Шинжлэх ухааны академийн компьютерийн судалгааны хүрээлэн болон ST Micro электронис компаний хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу ST Micro электронис компани Лүн Шинь 2E процессорийг үйлдвэрлэж, өөрийн борлуулалтын сүлжээгээрээ олон улсын зах зээлд гаргах болно. ST Micro электронис компани нь бас Хятадын Шинжлэх ухааны академийн компьютерийн судалгааны хүрээлэнд техник ашиглах зардал болон борлуулалтын хэсгээс хувь нийлүүлэх болно. Энэ нь мөн ч Хятадын процессорийн техник анх удаагаа гадаадын том компанид үнэ төлвөртөй ашиглагдаж байгаа болно.
1 2 3 4
|