Одоо сонсогчид та бүхэнд Дохагийн Азийн спортын 15-р наадмын 69 килограммын жингийн боксын тэмцээнд хүрэл медаль авсан Хятадын Шинжяны казах үндэстний 22 настай тамирчин Ханатын тухай танилцуулъя.
Ханит бол ШУӨЗР-ы хойд хэсгийн Алтай районы Ха Бахэ сяний хүн. Түүний ах Ерлан нилээд нэртэй боксчин юм. Ханит багаас ахаа даган өглөө гүйдэг болохоор ахынхаа нөлөөгөөр боксчин боллоо гэж хэлж болно.
Тэрээр хэлэхдээ, тэр үед ах бокс хичээлдэг байсан, өглөөний гүйлтэд намайг дагуулан гүйж хамт дасгал хийдэг байсан аажимдаа түүний нөлөөгөөр би бокст сонирхолтой болсон гэжээ.
1 2 3 4 5
|