• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-30 17:47:14    
Казах үндэстний боксчин Ханит

CRI

 

     2004 оны 3-р сард Ханит Афиний олимпийн наадамд оролцох эрхийн төлөөний Азийн бүс нутгийн боксын тэмцээнд аваргалсан боловч олимпийн наадмын хэсгийн тэмцээнд тэрээр өрсөлдөгчдөө ялагдаж, хэдэн шөнө ялагдсан шалтгаанаа бодож ойр хулжсан байжээ. Тэрээр сэтгэл санааны талаар маш түргэн зохицуулалт хийж дараа дараачийн тэмцээнд амжилт гаргахаар шийдсэн байна. Үүний дараахан Шинжянд Олон улсын боксын тэмцээн болж Азийн арван хэдэн орны боксын нэрт тамирчин тэмцээнд оролцов. Ханит баялаг туршлага болон нугаршгүй хатан зоригоор өрсөлдөгчөө нэг нэгээр ялж аваргалсан байна. Мөн оны 11-р сард Бүх Хятадын боксын аварга шалгаруулах тэмцээний 69 кг-ийн жинд Ханит аваргалав. 2005 онд бүх Хятадын спортын 11-р наадамд Ханит мөн аваргалжээ.

1 2 3 4 5