Хятадын төв нутгийн Жян сү муж бол нэртэй усархуу нутаг бөгөөд эртний нэрт суурин тосгон олон байдгаараа нэрд гарсан газар юм. Үүний дотор Лү жи хэмээх эртний суурин нь 2500 гаруй жилийн түүхтэй болсноороо бүр ч их нэртэй юм. Энэ сууринг хүмүүс Хятадын усархуу нутгийн тэргүүн суурин гэж нэрэлдэг юм.
Лү жи хэмээх эртний суурин нь Жян сү мужийн Сү жөү хотод харьяалагдна. Нэг хавтгай дөрвөлжин км гаруйхан нутаг дэвсгэртэй. Лү жи хэмээх эртний суурины баруун талаас хүрсэн хүмүүс "Лү жи эртний суурин" хэмээх өндөр сүрлэг чулуун цамхагийн хажуугаар өнгөрөн Лү жи гүүрээр дотогшоо явбал уг эрний суурины бэлэг тэмдэг юуны түрүүнд хараанд тусна. Энэ нь байсан гэвэл ганц эвэртэй Лү дуань гэдэг араатан болно. Уламжлал яриагаар бол Лү дуань гэдэг энэ араатан нь хоёр их увьдастай юм гэнэ. Нэгд нисэх мэт түргэн давхидаг. Хоёрт мэдээ сайн мэддэг бөгөөд нутаг нутгийн хэл аялгууг маш сайн мэддэг болохоор тухайн нутгийнхан тэр амьтаныг аз жаргал авчирч өгдөг шидэт амьтанаар үздэг байжээ.
1 2
|