• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-31 15:42:02    
Эртний суурин Лү жи

CRI

 

     Уг эртний сууринг Хятадын байлдаант улсын үеэс байгуулж эхэлсэн байв. Уг суурины өмнөд хэсгээс олдсон дуурсгалт зүйлүүдийг судалснаар, 5500 гаруй жилийн өмнө энэ газарт хүн амьдарч байсан аж. Өнөө энэ сууринд нэг голын хоёр хөвөөний хоёр гудамжны онцлог шинжийг хэвээр нь хадгалсаар бөгөөд голын хоёр хөвөөний байшин барилгууд нь ч 100 гаруй жилийн түүхтэй болсон байна. Эдгээр нь бүр гудамж руу харсан талдаа наймаа шуунааны пүс ажиллуулж, түүнийхээ ар дотор үйлдвэр юм уу аж төрөн амьдардаг орон сууц нь байдаг онцлогтой юм.

     Энэ Лү жи хэмээх эртний сууринд өнөө гол болох гудамж нь 9 байдаг бөгөөд гудамж дагсан байшин барилгын зонхилох нь 3—400 жилийн өмнөх Мин Чин улсын үед байгуулагдсан юм байна. гудамжны замуудыг бүр голын чулуу болон боржин чулуугаар дэвсэж, гудамжууд нь голын хөвөөгөөр байрлаж, нутгийн хүмүүс бүр усан замаар орж гардаг байна. Энэ эртний суурины гудамжуудаар аралжаа наймааны газрууд хаяа хаяагаа налан жигдэрч, зүйлийн бараа бүрдэж, жуулчид хөл хөгжөөн ихтэй байдаг.


1 2