• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-08 15:26:28    
Хү Жиньтао хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүстэй хамтын уулзалт хийв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Дарга Хү Жиньтао хамгийн түрүүнд үг хэж, өнөө эдийн засгийн даярчлал гүнзгийрэн хөгжиж, дэлхийн эдийн засаг өсөн нэмэгдэх шинэ үе шатанд ороод байна. Хөгжиж байгаа орнууд өөрийн байдалтайгаа зохицсон хөгжлийн арга зам идэвхтэй хайн сүвэгчилж байгаагийн зэрэгцээ нягтрал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн олон туйлт хандлага болон олон улсын харилцааны ардчилалыг идэвхтэй ахиулан, дэлхийн энх тайванг хамгаалан, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх чухал хүчин зүйл болсон байна. Гэвч, хөгжиж байгаа орнуудын дэлхийн хөгжлийн үйл явц дахь ашиггүй байдал ерөнхийдөө өөрчлөгдөөгүй, эдийн засгийн даярчлал нь хөгжиж байгаа орнуудад янз бүрийн өрсөлдөөн сорилт учруулж, хөгжиж байгаа орнуудын хөгжлийн асуудал зохицуулагдаагүй хэвээр байна гэж тэмдэглэжээ. Хятад, Энэтхэг, Бразили, Өмнөд Африк, Мексик энэ 5 хөгжиж байгаа том орон хамтын ажиллагагаа эрчимжүүлэхийн чухал ач холбогдлыг Хү Жиньтао онцолсон байна. Лю Жяньчао танилцуулж хэлэхдээ,

    "Дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ, энэ 5 орны хүн ам нь дэлхийн нийт хүн амын 42 хувийг эзэлж, дэлхийн эдийн засаг худалдаанд өдөр ирэх тусам чухал байр суурь эзэлж байна. 5 орон хамтран ажиллаж, эдийн засгийн даярчлалаас болсон эрсдэлд хамтаар хандаж, хамтын ашиг сонирхлоо хамгаалан, хөгжиж байгаа орнуудын хөгжид ашигтай нөхцөл бүрэлдүүлж, дэлхийн зохицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлэх хариуцлагатай юм гэж тэмдэглэв" гэжээ.

1 2 3