Хү Жиньтао хэлэхдээ, хөгжиж байгаа орнууд хөгжсөн орнуудтай хамтаар яриа хэлэлцээгээ үргэлжлэн эрчимжүүлэхийг Хятадын тал сайшааж байна. Үүний зэрэгцээ хөгжиж байгаа орнуудын яриа хэлцийн хэлбэр, хэлэлцэх асуудал, яриа хэлэлцээний үр дүн зэрэг талын үг хэлэх эрхийг чармайн нэмэгдүүлж, дэлхийн хөгжлийн эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар хөгжих түншийн шинэ харилцаа чармайн тогтоох хэрэгтэй гэжээ.
Дарга Хү Жиньтаогийн хэлсэн үгийг бусад орны удирдах хүмүүс өндрөөр хүлээж авлаа. 5 орны удирдах хүмүүсийн уулзалтын явцад тохиролцсон нийтлэг ойлголтуудыг Лю Жяньчао танилцуулж хэлэхдээ,
"Цаг агаарын өөрчлөлтийн асуудлаар, хамтаараа боловч ялгаатай хариуцлага хүлээх зарчмыг мөрдөн, хөгжсөн орнууд амлалтаа биелүүлж, хүлэмжийн хий гаргах хэмжээгээ түрүүлэн багасгахын хамт хөгжиж байгаа орнууд ч хувь нэмэр оруулах хэрэгтэй. Дохагийн уулзалт хэлэлцээг эртхэн дуусгаж, хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхол болон анхаарлыг тусгаж, хөгжсөн орнууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нөхвөрөө багасган, импортын татвараа бууруулэх хэрэгтэй. Өлсгөлөн болон ядуурлыг чармайн бууруулж, амлалтаа биелүүлэхийг хөгжсөн орнуудад шаардаж, хөгжиж байгаа орнууд болон Африкт туслан мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх хэрэгтэй гэж 5 орны удирдах хүмүүс мэдэгдсэн байна" гэжээ.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\ 1 2 3
|