Энэ оны 4-р сараас эхэлсэн " Бээжинд золгоё" гэсэн хамтарсан найрын 7-р үйл ажиллагаа одоо яг Бээжинд болж байгаа бөгөөд хорь шахам улс орон газар нутгийн 40 гаруй урлагийн бригад Азийн хамгийн том урлагийн наадамд оролцож байгаа юм. Энэ удаагийн урлагийн наадамд Хятадын соёл чухал байр эзлэж, Хятадын үндэстний ардын баялаг сайхан дуу бүжиг нь гадаад орны дуу бүжгийн чуулганы авчирсан харь орны стельтай хослон уялдаад маш гоё болжээ.
Хятадын үндэстэн нь 5000 жилийн соёл иргэншлийн түүхтэй, Хятадын эртний хүн ард маш эрт дээр үед даруй өвөрмөц дуу бүжгийн хэлбэрийг бүтээж, одоогоос 2000 гаруй жилийн өмнөх Хан улсын үеийн дуу бүжиг нь Хятадын сонгодог бүжгийг шинэ түвшинд хүргэж, хойч үеийн Хятадын бүжгийн хөгжилд үндэс суурь тавьж өгсөн байна. " Бээжинд золгоё" гэсэн урлагийн наадмын хугацаанд тоглосон " их салхины дуулал" гэсэн бүжгийг бол Хан улсын үеийн бүжгийг үндэслэн өөрчлөн диглэж, дуу бүжгийн хэлбэрээр Хан улсын үеийн хүний хувь заяа болон түүхийн өөрчлөлт хувьралыг харуулсан банйа.
1 2
|