" Их салхины дуулал" нь дуу бүжгийн хэлбэрээр Хятадын түүхийн үлгэрийг ярьсан юм. Хан гүрний төрийн тулгуур тавьсан хаан Лю Бан төрөө түвшитгэсэний дараа ордондоо өргөн их дайллага хийжээ. Түүний нүдэн өмнө нь тухайн жилийн төр түвшитгэх үеийн хатуу бэрхшээлүүд тодорч, сэтгэл нь маш эмжгэлсэн байна. Энэ дуулалт бүжгийн доторхи урт ханцуйн бүжиг болон адил бус аялгуу эгшиг нь тухайн үеийн гашуун байдал болон сүр жавхаат байдлыг адил бус аргаар харуулж, тухайн үеийн баатарчуудын сэтгэл зүйг зурагласан юм.
" Бээжинд золгоё" гэсэн соёл урлагийн үйл ажиллагааны үед Хятадын орон нутийн өвөрмөц онцлогтой уран сайханы тоглолтууд нь үзэгч олны талархал сайшаалыг маш их хүлээсэн юм. Хятадын Шинжянгийн И-ли хотод төрсөн Ма-Ила бол Казах үндэстний дуучин юм. Тэрээр Европын хэд хэдэн дуурын театртай гэрээ тогтож, маш олон алдарт дуурд тоглож байна. " Цайны цэцэгт хүүхэн" гэсэн алдарт дуурд чухалд дүрд тоглож байв. Энэ удаа Бээжинд гоцлол концерт зохиохдоо өөрийнхөө нэртэй адил нэртэй " Ма-Ила" гэсэн Казах ардын дуу дуулсан банйа. /Пэрлаймаа редакторлон орчуулав/ 1 2
|