Да зүгийн хадны шуумлууд мянга гаруй жилийн түүхтэй болоод байна. Үүнд голдуу Буддын шашны бурхны хөргүүд бүтээж, бас Хятадын бомбын болон Күн зийн сургалын нэрт хүмүүсийн хөргийг цөөн хэдийг бүтээсэн байдаг. Энэ бол Хятадын хадны агуйн урлагийн гармагай төлөөлөгч нь байгаа юм. 1999 онд Да зүгийн хадны шуумлуудыг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан соёлын байгууллагаас дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулсан юм.
Да зүгийн хадны шуумлууд нь Чүн чин хотын Да зү шяний нутагт байдаг. Үүнд Бао дин шань буюу эрдэнийн зулай уул, Бэй шань буюу хойд уулын хадны шуумлууд нь хамгийн их нэртэй юм. Мөн ч хамгийн бүрэн бүтэн байгаа нь болно. Бао дин шань уулны хадны шуумлууд нь Да фө вань буюу том бурхны булангаар төв болгож, U үсгийн хэлбэртэй 400 гаруй метр урт хадан дээр үргэлжлүүлэн бурхны хөргүүд сийлэн шуусан нь үлгэрийн зураг шиг гайхамшигтай сайхан бөгөөд сүрлэг жавхалантай юм.
1 2 3
|