Энэ газрын шуумлуудыг Өмнөд Сүн улсын үеээс буюу 1174—1252 онуудад эхэлж бүтээсэн байв. Тухайн үед нэгэн дээд ламтан бурхны шашныг дэлгэрүүлэхийн төлөө 19 наснаасаа эхэлж, 70 гаруу жил чармайж, энэхүү бурхны булан буюу Да фө вань гэдгийг бүтээсэн байлаа.
Ертөнцийн хүнийг соён гэгээрүүлэхэд зориулсан болохоор Да фө ваний хадны шуумлууд нь маш их амьдралтай, бурхны хөргүүд нь нэн их амьд дүрслэг байж, ертөнцийн хүнд ачлалыг заасан, эрлэгийн ертөнцийн зураг, төрөл халж байгаа байдал зэргийг харуулсан байна. Бао дин шань уулны нүсэр жавхаатай бурхны хөргүүдтэй харьцуулбал Бэй шань уулны 10 мянга орчим бурхны хөргүүд нь уран нарийн хийцтэй бөгөөд гоо хээнцрээрээ олноо алдаршсан юм.
1 2 3
|