Зуны хурц нартай халуун бол хүмүүсийн тун амархан наршдаг цаг юм. Дулааны хэмжээ 35℃-аас давсан юм уу халуун нар төөнөж байгаа орчинд урт хугацаагаар ажиллаж байгаа хүмүүс халуунаас сэргийлэх аятай сайн арга хэмжээ авахгүй юм уу биед хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй юм бол биеийн халууны хэмжээ зохицлоо алдаж харш саадад учирдаг байна, ийм байдалд их хөлс гарч биеийн үлэмж хэмжээний усархаг зүйл болон давслаг зүйлийг алдагдуулж улмаар наршихад хүргэдэг байна. Заримдаа халууны хэмжээ их өндөр хэмжээнд хүрээгүй боловч нас ахисан, бие тааруухан, ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсч цангасан, ус давс дутагдсан, зузаан хувцас өмссөн тэрчлэн халуурах, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин зэрэг нь цөмөөрөө нарших өвчинд нэрвэгдэхийн гол шалтгаан юм.
Наршихаас өмнө бас тун олон совин илэрдэг, жишээлбэл, бүх бие сулран муудаж, тамир алдан толгой эргэх, толгой өвдөх, дотор эвгүй болох, хөлс гарах нь багасах, анхаарал төвлөрөхгүй болох, биеийн халуун ч хэвийн байдлаасаа жаахан нэмэгдэх зэрэг болно. Энэ уед, халууны хэмжээ өндөр байгаа орчингоос салахгүй юм уу богино хугацаанд энэ байдлыг зохицуулахгүйгээр үргэлжлэн өндөр халуун орчинд ажиллаад байх юм бол нарших болно. Хөнгөн наршсан үеийн илрэл нь гэвэл, биеийн халуун 38.5℃ хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгаа цухалдана, үүний зэрэгцээ царайны өнгө цонхийн цайж, бөөлжис хутган их хэмжээний хөлс гарч нүүрийн арьс хүйтэрч даралт буурч судасны лугшилт буурайхан мөртөө тургэсэх зэрэг байдал илэрнэ, хэрэв наршсан байдал нь хүнд болох юм бол эдгээр байдлууд илрэхээс гадна, өвчтөн манарч унах шилээ татаж, арьс нь хатангирч биеийн халуун нь 40℃-аас давах болно.
1 2
|