• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-16 16:30:56    
Наршсан хүнийг газар дээр нь аврах арга

CRI

      Наршсан хүнийг газар дээр нь яаралтай авран туслах аргууд

     1. Наршсан байдлыг нэн даруй мэдэх юм уу хөнгөн наршсан байдалд, өндөр халуунтай ажлын орчингоос бушуухан зайлуулж, сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулж, сэрүүхэн давстай ундаа уулгана, иргэдийн дунд өргөн хэргэлэгддэг цанх хусах уламжлалт эмчлэх арга нь ч нэлээд сайн үр ашигтай юм.

     2. Манарч унасан хүнийг даруйхан сэрүүн газар аваачиж хэвтүүлээд хувцасны товчууд болон өмдний тэлээг нь тайлж тавина, нөхцөлтэй бол манарсан хүний хоёр суга болон салтаа зэрэг газар нь хүйтэн ус, мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно. Дээрх аргуудаар эмчлэх явцдаа өвчтөний дөрвөн мөчийг хүчтэй массажилж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

     3. Өвчтөн сэрсэний дараа, өвчтөнд буцлагасан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх эм бэлдмэлүүд ууж болно.

     4. Хүнд наршсан хүнд бол дээрх аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ, өвчтөнийг даруйхан эмнэлэгт хүргэж түргэн аврах ажил хийх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\


1 2