• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-17 15:24:35    
Шянган 10 жилийн ойгоо тэмдэглэж байна

CRI

     Шянганы эх орны мэдэлд шилжсэн 10 жилийн ойг тэмдэглэхийн төлөө, Хятадын төв засгийн газраас Шянганы онцгой районы засгийн газарт хоёр хөөрхөн панда бэлэглэсэн юм. Энэ хоёр хулсаны баавгай 4-р сарын сүүлчид Шянганы тэнгэсийн цэцэрлэгт хүрээлэнгийн пандын ордонд байрласан. Эх сурвалжын мэдээнээс үзвэл тэнгэсийн цэцэрлэгт хүрээлэн нь тусгайлан сая шянган доллар санхүүжүүлж, пандын ордныг их гоё зассан бөгөөд энэ хоёр хөөрхөн амьтанд зориулан сүлжээ ажиллуулж, Шянганы иргэдийн цаг ямагт хулсаны бавгайн байдлыг ойлгоход дөхөм үзүүлж байгаа юм банйа.

     Тэнгэсийн цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч захирал ноён Ли Шэнжүн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, 7-р сарын 1-ны Шянганы эх орны мэдэлд шилжсэн дурсгалт өдөр энэ хоёр хөөрхөн хулсаны баавгай өргөн олон үзэгчидтэй золгох болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     " Эх орны мэдэлд шилжсэн арван жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг манай цэцэрлэгт хүрээлэн 7.8-р сард тэмдэглэнэ, чи шянган хүн буюу гадар газрын хүн гэсэн хамаагүй, 1997 онд төрсөн бол үүдний тасалбар төлөх хэрэггүй. Төв засгийн газраас Шянганд бэлэглэсэн хоёр хулсаны баавгай Лээ лээ болон Ин Ин гэсэн нэртэй, тэр хоёр нэгэнт Шянганд ирчхсэн, манай тэнгэсийн цэцэрлэгт хүрээлэнд байна. 7-р сарын 1-д үзэгчидтэй золгоно. Шянганы хүн ард энэ хоёр хөөрхөн хулсаны баавгайд маш сонирхолтой байна" гэжээ.

      Шянганы олон салбарын эмэгтэйчүүдийн холбооныхан ноднин эмэгтэйчүүдийн 140 эвсэл холбоотой хамтран, " эесэг гэр бүл"-ээр гол уриа болгон, " Шянганы засаг захиргааны онцгой районы байгуулагдсан 10 жилийн ойг тэмдэглэн, Шянганы эесэг гэр бүлийг шалгаруулах ажиллагаа" зохиосонд 1000 гаруй гэр бүл тус үйл ажиллагаанд оролцсон байна. " Шянганы эесэг гэр бүлийг шалгаруулах" ажиллагаа нь 5-р сарын сүүлд үнлэн шалгаруулсан дүнг нийтлэн, сайүшаан хөхүүлэх ёслол хийсэн байна. Шянганы хууль тогтоох зөвлөлийн дарга хатагтай Рита Фан ёслолд нь оролцож үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ:

     " Манай Шянган өнгөрсөн 10 жилд маш олон бэрхшээлд учирсан, банк санхүүгийн хямрал, SARS, шувууны ханиад зэрэг нь бидэнд бэрхшээл учруулж, тэр үед Шянган маш тааруухан байж, хүмүүсийн сэтгэл санаа зэрэг олон талаар бүр сайн биш байсан. Зарим айлын амьдрал ч бэрх байв.
Өнгөрсөн арван жилд тэд нар эесэг гэр бүлээ хэвээр хамгаалж ирсэн нь үнэхээр хялбар биш, эх орны мэдэлд шилжсэн арван жилийн ойг тэмдэглэж байгаа өнөөдөр бид эдгээр эесэг гэр бүлийг урамшуулан шагнах нь ёстой зүйтэй гэж би үзэж байна" гэжээ.

1 2 3