Буддын шашны соёл Шянганы хүн ардын сэтгэл зүрхэнд чухал нөлөө үзүүлж байгаа юм. Жил болгон бурхан багш Шагимунын мэндэлсэн өдөр болохтой зэрэг Шянганчууд тэмдэглэх ажиллагаа хийдэг. Энэ онд яг Шянганы эх орны мэдэлд шилжсэн арван жилийн ой тохиож байгаа болохоор, сүр жавхлант тэмдэглэх ажиллагаа 8 хоног үргэлжилсэн байна. Энэ ажиллагаанд Шянганы хурал үзэсгэлэнгийн төвд зохиосон бурхан угаах ёслол, арван мянган хүний мөргөл, жич " түмэн олноор хөгжим уянгалан Шянжян мөрнөө магтан дуулах" симфони хөгжмийн концерт багтаж байна.
Одоо та бүхэн " эх дэлхийн түмэн олон шянжян мөрнөө магтан дуулнам" гэсэн санскрит хөгжимт дуу болон буддын шашны найрал хөгжим сонсож байна.
Шянжян гэсэн бол Шянганы өөр нэрийдэл болох юм. Симфони хөгжмийн концерт дээр, Шянганы буддын шашныхны Шагимуни бурханы мэндэлсэн өдрийг тэмдэглэх жич Шянганы эх орныхоо мэдэлд шилжсэний 10 жилийн ойг тэмдэглэх үлзийт хурлын дарга хамб лам Жүе Гуан хэлэхдээ:
" Шянганы Буддын шашныхны бурхан багшийн мэндэлсэн өдөр болон Шянганы эх орныхоо мэдэлд шилжсэний 10 жилийн ойг тэмдэглэх өлзийт хурал хуралдуулж байгаа энэ ялдамд, нийгмийн эесэг мэдээг ахиулж, Шянганы эх орны мэдэлд шилжсэн 10 жилийн ойг баярлан тэмдэглэхийн төлөө, Шянганы Буддын шашны холбоо жич Хятадын Буддын шашны соёлын солилцооны нийгэмлэг хамтаар Буддын шашны энэ том концертыг зохиож байна. Буддын шашины соёл бол гүн зузаан үндэслэлтэй, баялаг агуулгатай соёл мөн. Энэ оройн концерт түмний сэтгэлийг баясган төгөс амжилт олох юм гэдэгт итгэж байна гэжээ.
Шянганы олон салбарынхны энэ 10 жилийн ойг тэмдэглэх ажиллагаанууд маш баялаг агуулгатай явагдаж байна. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3
|