

Өнгөрсөн долоо хоног Талибанд барьцаалагдсан БНСУ-ын 23 хүний дотрох нэг хүн нь Афганистаны төв нутгийн Жазни мужийн авто замын дэргэд хөнөөгдсөн гэж энэ нутгийн цагдаа 25-ны өдөр нотолсон байна. Үүний зэрэгцээ 8 хүнийг сулласан гэж хэн болохоо хэлээгүй өрнөдийн дипломат аижлтан мэдээлсэн байна. Өнөө Талибанд барьцаалагдсан Өмөнөд Солонгосын 23 хүний тухай олон мэдээлэл гарч байгаа хэдий ч тэд нарын байдал нь маш аюултай байгааг нотолж болох юм.
Барьцаалагдсан энэ 23 хүн нь БНСУ-ын Христосын шашны нийгэмлгийн нэг бүлгийнх юм. Тэд нар нийтийн үйлчилгээний автобусаар Афганистаны нийслэл Кабулд орох замд Жазни мужаар дайрахдаа Талибанд барьцаалагджээ. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн мэдээлснээр, тэд нар нь дайн дажинд нөлөөлөгдсөн Афганистаны ард түмэнд дэмжлэг үзүүлэхийн тулд Афганистан очсон юм байна. 18-ны өдөр, барьцаалсан хэрэг гарсний дараа, Талибан нь юуны өмнө Афганистаны нутгаас цэргээ татахыг БНСУ-ын Засгийн газарт шаардаж, дараа нь барьцаалсан хүнээр Афганистаны засгийн газрын хориж байгаа Талибаны бүрэлдүүнийг солих гэсэн байна. Үүний зэрэгцээ, шардлага хангагдахгүй юм бол барьцаалсан хүнийг нэг нэгээр хороох болно гэж Талибаны тал сүрдүүлсэн байна. Үүний дараахан, тэд нар нөхцөл хангагдах эцсийн хугацааг 3 удаагаа сунгаж, сүүлчийн хугацаа нь энэ дөрөвдөх өдрийн өглөө хүрэх байжээ.
1 2 3
|