• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-26 15:21:51    
Талибанд барьцаалагдсан Солонгосчуудын хувь заяа бүрхэг байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

 

     Сүүлийн үе гадаадын зүтгэлтэн Афганистанд залгаагаар барьцаалагдаж байгаа нь энэ орны аюулгүйн байдал үргэлжлэн даамжирч байгааг харуулж байна. Афганистанд суугаа Америкийн цэргийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ он гарснаас хойш, Афганистаны хүчирхийллийн ажиллагаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг дахин илүүгээр нэмэгдсэн байна. Нөгөө талаар, Афганистаны засгийн газар 3-р сард Талибанд найр тавьж, Талибаны хэсэг бүрэлдхүүнийг суллахаар барьцаалагдсан Италийн сэтгүүлчийг солисноос хойш, энэ ажиллагааны сөрөг нөлөө илэрхий болж, талибан нь улам даварч байна. Тэд нар гадаадын нэн олон хүнийг барьцаалахаар дамжуулан Афганистанд суугаа цэргийг гаргуулах юм үү Талибаны бүрэлдхүүнийг суллахыг хүсч байгаа юм. Афганистанд суугаа гадаадын цэрэг нь НАТО-гийн олон орноос ирсэн болохоор энэ асуудлын тухай тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй байна. Учир иймээс, сүүлийн үе гарсан гадаадын хүнийг барвцаалсан хэрэг нь терроризмийн эсрэг НАТО-гийн олон орны шийдвэр зориг болон хүчин чадлын хувьд чухал сорилт болно гэж шинжээчид үзэж байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\


1 2 3