Том улаан чавганд төрөл бүрийн шим тэжээлтэй зүйл элбэг байдаг, хүмүүс түүнийг анхнаасаа эрүүл мэндэд тустай сайн хүнсний бүтээгдэхүүн гэж үзсээр байгаа юм, дээр үеийн хүмүүс улаан чавгыг холбоо шүлгээр магтаж байснаас үзэхэд ч түүний шим тэжээл нь хичнээн их үнэ цэнэтэй байсныг мэдэж болох юм.
Хятадын уламжлалт эм эмнэлэгт үзэж буйгаар, амьсгал бол чадавх, цус бол бодис, гэтэл чавга нь амьсгал хийгээд цусыг зэрэг нь нөхвөрлөж байгаа болохоор элэг бөөрийг сайжруулж, цусыг төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Улаан чавганд агуулагдаж байгаа амин дэм С нь жүржийнхээс 9-18 дахин, алимныхаас 51 дахин байдаг тул шим тэжээл судлаачид түүнийг "Байгалийн заяасан амин дэм" гэж нэрлэдэг юм. Хатаасан чавганы амин дэм С нь шинэ чавганаасаа арай бага боловч төмрийн элемент нь арай их тул эмэгтэйчүүдэд цус, төмөр нөхөж, амьдрал тэтгэдэг аятай сайхан хүнсний бүтээгдэхүүн байгаа юм. Хятадын уламжлалт эмнэлгийн клиникт эмэгтэйчүүдэд "Дөрвөн улаан", өөрөөр хэлбэл улаан чавга, улаан буурцаг, улаан хальстай хятад самар, улаан чихэр идүүлж, цус төлжүүлдэг сайн жор байдаг. Хятадын уламжлалт эмнэлэгт үзэж буйгаар, хүнсний бүтээгдэхүүнээр нөхсөн ч тэр, эм бэлдмэлээр нөхсөн ч тэр, түүнийг хэмжээтэй хэрэглэхийг анхааралдаа авах хэрэгтэй, иймээс улаан чавгийг хэрэглэхдээ хүн хүний өвөрмөц онцлогт нь тохируулах хэрэгтэй юм.
1 2
|