• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-30 17:22:26    
Чавгыг байнга иддэг хүн өтөлдөггүй

CRI

Улаан чавгатай чанасан гахайн шийр

      Түүхий материал: Улаан чавга, дан гүн, юүнь дөү буурцаг, болгосон гахайн шийр.

      Хийх арга: Эхлээд сармис, цагаан гаа зэргээр тогоо хэншүүлээд дараа нь усаа хийж, дарс, жан, хуажуугийн нунтаг, чимх давс, нэг хэрчим дан гүн, амтын охь, том улаан чавгаа үйгээд ус нь буцалсны дараа хэрчсэн гахайн шийрээ хийгээд 15 минут болсны юүнь дөү буурцгаа хийж зөөлөн галаар усыг нь ширгэвэл энэ хоол болж таарна.

Улаан чавгатай төмстэй нухаш

     Түүхий материал: Улаан чавга, төмс,

      Хийх арга: Төмсөө хальслаад улаан чавганы хамт жигнэнэ, төмсний өнгө нь харлахаас сэргийлэхийн тулд төмсөө жигнэхээсээ өмнө жаахан саахар хийж болно, ингээд жигнэж болгосон чавга ба төмсөө тус тусад нь нухаж дуусаад мавагныхаа дунд нь төмсний нухшийг тамиад тойруулаад улаан чавганы нухшийг нь тавьбал сайхан зууш болно.

Улаан чавгатай шингэн будаа

      Түүхий материал: Улаан чавга 10-15 ширхэг, Цагаан будаа 50-100 грамм,

      Хийх арга: Чавгаа шингэн будаандаа хийгээд чанах л хэрэг. Үр ашиг: Ийм шингэн будаа нь элэг бөөр, ходоодонд сайн нөлөө үзүүлдэг. Ходоодны хүчил, ходоод өвдөх, чацга алдах, гэдэс хөөх зэрэгт эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг.

Улаан чавга хушгатай ээдмэг

      Түүхий материал: Улаан чавга, хушгийн цөм, мөсөн чихэр, шүлхий тутарган цагаан.

      Эдгээр материалаа хамтад нь усан хийгээд чанавал ээдэн болно.

Улаан чавгатай шөл

      Улаан чавга 5 ширхэг, лууны нүд 10 ширхэг, төмс 15 грамм, гахайн тураг мах 100 граммыг хамт чанаад хэрэглэнэ.

      Улаан чавга бол ургамлын идэвх бодис элбэгтэй жимс болох төдийгүй хүний дархлааг нэмэгдүүлж, зүрхний ажиллагааг сайжруулдаг, эрүүл мэндэд ашигтай тун сайн хүнсний бүтээгдэхүүн юм.\Л.Буянтогтох орчуулав\


1 2