• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-31 11:21:57    
Америк, Английн онцгой харилцааг дахин нотлов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш болон Америкд айлчилж байгаа Их Британийн шинэ Ерөнхий сайд Гордон Браун 30-ны өдөр Кэмп Давидад хэлэлцээ хийв. Энэ бол Браун Ерөнхий сайд болсоны дараа анх удаагаа Америкд айлчилж байгаа болно. Америк, Англи хоёр орон уламжлалт холбоотны харилцаагаа үргэлжлэн хэвээр хадгалах гэж байгааг мөн өдрийн хэлэлцээний байдал харуулсан байна.

     Эн тэргүүнд хоёр орны харилцааны талаар, Америк, Английн харилцаа маш чухал гэж хоёр тал онцолсон байна. Америк, Английн харилцаа бол Америкийн хамгийн чухал хоёр талын харилцаа мөн гэж Буш дахин нотлов. Энэ бол Буш 2001 онд тушаалд орсноосоо хойш Америк, Английн харилцаа маш чухал гэж анх удаа дахин нотолж байгаа бөгөөд энэ нь Америк, Английн харилцааны онцгой байр суурийг дахин нотолсон явдал болно гэж сонинд бичсэн байлаа. Англи, Америкийн харилцааны үндэс суурь нь зөвхөн хоёр орон хамтын нүүрлэж байгаа асуудлыг хамтаар зохицуулахад л байгаа биш, мөн хамтын түүхтэйдээ ч биш, үүнд бас үнэ цэнийн тухай хамтын үзэлттэйд байгаа юм гэж Браун хэлсэн байна.
Хоёр орны харилцааны ирээдүйн талаар Буш хэлэхдээ, Америк, Английн харилцаа нь хоёр ард түмэнд ашигтай бүтээлч, стратегийн харилцаа байх болно гэжээ. Браун хэлэхдээ, Англи, Америкийн түншиллийн харилцаа ирэх хэдэн жилд эрчимжих болно гэдэгт би итгэж байна гэжээ.

     Хоёрт, хоёр талын Иракийн дайн болон терроризмийн эсрэг асуудлаарх байр суурь ч их ойролцоо байна. Хэлэлцээ дууссаны дараа хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр Буш хэлэхдээ, Браун бид хоёр хэл яриа их нийлэж, терроризмийн эсрэг болон Иракийн дайны асуудлаар санал нэлээд нийлсэн байна гэжээ.

     Олон улсын терроризм бол Англи, Америк хоёр орны хамтын дайсан, хоёр орон эв санаа нэгтэй байж, цэрэг, гадаад харилцаа, нууц мэдээлэл зэрэг арга хэлбэрээр терроризмтэй тэмцэх хэрэгтэй байна гэж Браун илэрхийлжээ.

1 2