
Иракаас цэрэг гаргах асуудлаар Браун Английн цэргийг гаргах төлөвлөгөө дэвшүүлсэнгүй төдийгүй, Англи нь фронтын байдал болон цэргийн талын саналын дагуу Иракаас цэрэг гаргах эсхээ шийдэх болно гэсэн Буштай адьлавтар санаа хэлсэн байна. Браун тушаалд орсны дараа Английн бүх цэрэг Иракаас гарах болно гэж уул нь мэдээлж байсан бөгөөд, энэ нь Бушийн засгийн газарт их дарамт болж байсан юм. Учир нь Иракийн асуудлаар Английн дэмжлэг нь Бушийн засгийн газарт маш чухал юм. Браун өнөө цэрэг гаргах тухай цухайлгаагүй нь Бушийг тайвшируулсан нь мэдээж юм.
Үүнээс гадна, хувийн аятай сайхан харилцаа тогтоох явдал нь мөн энэ уулзалтын нэг зорилго байсан юм. Буштай нягт харилцаатай байсан учраас Английн Ерөнхий сайд байсан Тони Блайр дотооддоо шүүмжилэгдэж байсан учраас, Браун лавтай Буштай зайгаа барих болно гэж сонин хэвлэл төсөөлж байсан юм. Өнөөгийн байдлаас үзвэл, энэ төсөөлөл буруу болжээ. Энэ айлчлалын гол зорилгын нэг бол Ерөнхийлөгч Буш болон Ерөнхий сайд Брауны хооронд хувийн аятай храилцаа тогтоох явдал болно гэж айлчлалаас өмнө Америк, Английн албаны хүмүүс хэлж байсан юм. Энэ хоёрын Кэмп Давидын уулзалтаас үзвэл, нэн нягт харилцаатай боллоо гэж хэлж болохгүй ч гэсэн, хоёр талын харилцаанд ямар нэгэн том асуудал байхгүй юумшиг байна.
Браун тушаалд орсноос болж, хоёр талын онцгой харилцаанд өөрчлөлттэй боллоо ч гэсэн мөн чанарын өөрчлөлт гараагүй, Америктай харилцах харилцааны талаар Браун, Блайр нь хатуу мөнгөний хоёр тал шиг үзэхэд өөр боловч үнэндээ мөн чанар нь адил юм гэж олон нийт үзэж байна \Цэцэн орчуулж, Номин хянав\ 1 2
|