8-р сарын 1-ний өдөр бол ХАЧА-ын байгуулагдсаны 80 жилийн ойн өдөр юм. ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл Бээжингийн Ардын их хурлын ордонд ХАЧА байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх тэрчлэн бүх армийн баатар сайчуулын төлөөлөгчийг сайшаах их хурал хийсэн байна. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао их хуралд оролцсон бөгөөд үг хэлж, ардын чөлөөлөх армийн Хятадын ард түмний чөлөөлөх үйлсийн төлөө, Хятадын социалист бүтээн байгуулалт болон өөрчлөн байгуулалтын төлөө, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө гаргаасан түүхэн гавьяа зүтгэлийг өндөрөөр үнэлсэн байна.
1-ний өдрийн 9 цагт, шинэ Хятад улс байгуулагдахад гармагай хувь нэмүүр оруулсан чөлөөлөх амрийн ахмадууд, цоо шинэ цэрэг хувьцасаа өмссөн Хятадын чөлөөлөх армийн хуурай, тэнгис, агаарын цэргийн офицер дайчид болон нийслэлийн олон этгээдийн төлөөлгчид Ардын их хурлын ордонд хуран цугларч, ХАЧА-ын байгуулагдсаны 80 жилийн ойгоо тэмдэглэсэн байна.
1 2 3
|