![]( /mmsource/images/2007/08/01/xin_4420804011051968372313.jpg)
Үдээс өмнөх 10 цагт, их харал нь БНХАС-ын төрийн дуулалын дунд эхэлсэн байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао тэмдэглэх их хурал дээр үг хэлж, ХАЧА-ын 80 жилийн түүхт гавьяа зүтгэлийг өндөрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Ардын чөлөөлөх армийн 80 жил бол бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэнтэй хамт байсан 80 жил, бүх хүчин нэгэн сэтгэлээр ард түмэнд үйлчилсэн 80 жил, үндэстний тусгаар тогтнол, нэр хүнд, нийгмийн хөгжил болон дэвшлийн төлөө тэмцсэн 80 жил, дэлхийн энх тайван, хүн төрөлхтний дэвшилт үйлсийн төлөө чухал нэмүүр хандив оруулсан 80 жил мөн гэжээ.
Шинэ түүхэн цаг үед олон улсын байдал ерөнхийдөө тогтвортой байж, энх тайван хөгжил нь мөн ч цаг үеийн гол сэдэв болсоор байна, гэвч дэлхий ертөнц энх тайван биш байна. Хү Жиньтао хэлэхдээ, шинжлэх ухаанчаар хөгжүүлхийг улсын батлан хамгаалат болон цэрэг ангийн бүтээн байгуулалтын чухал чиг шугам болгож, нэн өндөр түвшингээс улсын батлан хамгаалалт болон цэргийн ангийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Бид заавал дэлхийн цэргийн хөгжлийн шинэ байдал болон манай орны хөгжлийн шинэ шаардлагыг гүнзгий танин мэдэж, улсын батлан хамгалалт болон эдийн засгийн бүтээн байгуулалтыг зохицонгуй хөгжүүлэх чиг шугмыг зурамлан сахиж, улс орны эдийн засгийн бодитой хүчин тасралтгүй нэмэгдсэн үндэс суурь дээр батлан хамгаалалтын хөрөнгө оруулалтыг аажмаар нэмэгдүүлж, батлан хамгаалат болон цэргийн ангийн орчин үеийн байгуулалтын түвшинг тасралгүй дээшлүүлж, улс орны аюйлгүйн байдал болон хөгжлийн ашиг сонирхолд нийцсэн батлан хамгаалат болон хүчирхэг цэргийн ангийг чармайн байгуулах болно гэжээ.
1 2 3
|