Юань гүрний үеийн уран зохиолын хамгийн гол онцлог нь –холимог жүжгийн зохиол буюу "зазюй" их хөгжиж байсан явдал юм. Анх Даду одоогийн Бээжин, Ханжоу зэрэг хотод тоглож байгаад улмаар улс даяар тархсан энэхүү холимог жүжгийн төрөл нь хятадын үндэсний дуурь-хөгжимт жүжгийн хөгжилт тархалтад их нөлөөлжээ. Хөгжимт жүжгийн 345 зохиол өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна. 63 жүжиг бичсэн, жүжгийн гарамгай зохиолч Гуань Ханьчинь "Доу Эгийн гомдол", Ван Шифу-гийн "Баруун талын байшин" зохиолууд нь Хятадад их алдартай.
1 2 3 4
|