• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-01 18:01:15    
Уран зохиолын түүхийг сөхөхүй

/2 дугаар хэсэг/


CRI

     Хаант ёс ба харийн түрэмгийлэгчдийн эсрэг 1919 оны 5 дугаар сарын 4-нтй хөдөлгөөн нь зөвхөн эх орны төлөө төдийгүй шинэ ардчилсан утга зохиолын төлөөх тэмцэл байжээ. Гол төлөөлөгчид нь Лу Синь, Мао Дунь, Ба Зинь, Гуо Моруо нар юм. Лу Синь /1881-1936/ бол хятадын орчин үеийн реалист утга зохиолыг үндэслэгч, богино өгүүллэгийн мастер юм. Тэрээр маш олон өгүүллэг, найруулал туурвиснаас гадна 13 орны зохиолчдын 200 гаруй бүтээлийг орчуулж уншигчдад хүргэсэн юм. Түүний "А Кьюгийн үнэн түүх" нь дэлхийн 40 гаруй хэлээр орчуулагджээ. Гуо Моруогийн "Охин тэнгэр" хэмээх шүлгийн түүвэр бол хятадын шинэ үеийн яруу найрагт асар их нөлөө үзүүлсэн дорвитой бүтээл билээ. Мао Дунь амьдралынхаа туршид 6 роман, 6 тууж, 50 гаруй өгүүллэг, 1 жүжиг зохиосон бөгөөд 30-аад оны үед бичсэн "Үнэгэн харанхуй" гэдэг роман нь түүний гол бүтээлийн нэг юм. Мөн Ба Зиний "Гэр бүл", "Хавар", "Намар" гурамсан зохиол, Лао Шэгийн "Тэмээн шянз", Цао Юйгийн "Аадар бороо", Мандах нар" зэрэг алдартай бүтээлүүд гарчээ.


1 2 3 4