Ноён Лөү Ши бай 1918 онд Хятадын Хунань мужийн Лю ян хотод төржээ. Хятадын уламжлалт заншлаар энэ онд хий насаараа бүтэн 90 хүрч байгаа юм.
Тэрээр 14-тайгаасаа ноён Чи Байшигээс зураг зурахыг сурч, Чи Бай шийг нас бартал нь 25 жил түүнээс сурч, настан Чи Бай ши түүнийг маш бахдан сайшааж байсан юм байна. Лөү Ши мин уул нь Лөү Шаохуай гэсэн нэртэй байв, Хятадын уламжлалт бичгийн хүмүүс ер нь өөрийн овогоосоо гадна бас өөр нэрээр урлагийн бүтээл гаргадаг юм. Чи Бай ши түүнийг шавиа болгож, түүнд " Ши бай" гэсэн нэр хайрлав, агуулга нь Чи Бай шийд шавьлав гэсэн болно. Үүнээс ч Чи Бай ши багш нь Лөү Ши байд маш хайртай байсан нь харагдаж байна. Ноён Чи Бай шигийн Лөү Ши байд үзүүлсэн нөлөөг тэр насан туршдаа мартахгүй юм. Лөү Ши бай эргэн санж хэлэхдээ,
"Ноён Чи Байшигээс миний суралцсан нь үнэхээр онцгой юм. Би Фү рэн их сургуулийн урлагийн пакультетэд байж, бас ноён Чи Байшийд шавьлан сурч байв. Би багшид шавилсаны дараа, багш шавь бид хоёр яг л эцэг хүү шиг дотно байж, би заримдаа зургаа өөдтөй сайн зурж чадаагүй үеэр багш маань намайг хатуу шүүмжилж байсан нь би бусад сурагчтай нь адилгүй гэсэн сэтгэгдэл төрсөн, Жишээлж ярихад би загас зурахдаа, зүгээр л нэг загас зурвал болсон хэрэг, гэтэл багш намайг загас зурахаас өмнө загасыг нарийн ажигла, мөргө загасны нуруугаар 32 хэсэг хайрстай гэж ярьдаг байв" гэжээ.
Лөү Ши бай нь ноён Чи Бай шигээс олон жил зураг зурах урь мэргэжил сурч, Хятадын уламжлалт уул усаны зураг, цэцэг навч зурах, хорхой шавжны зураг, мөн уран бичлэг болон яруу найраг зэрэг талаар Чи Бай шигийн урлагийн урь мэргэжлийг тал бүрээр залгамжилсан бөгөөд түүний эрүүл боровжуун гоо сайханы сонирхлыг ч залгамжилсан байна. " Ши Байн зураг зурах нь надтай адил төдийгүй зан араншин нь ч над шиг, өөрийн хэв стелээ бүрэлдүүлж чаддаг болохоор, хожим амжилт олох нь гарцаагүй" гэж ноён Чи Бай ши амьд сэрүүн байхдаа өөрийн энэ шавиа үнэлж байсан юм.
1 2 3 4
|