• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-03 17:28:15    
Хятад зургийн алдарт зураач Лөү Шибай

CRI

     Лөү Ши бай энэрэлт багшинхаа сургаж байсан " зоригтой сэтгэж өвөрмөц онцлогтой уран бүтээл бүтээх хэрэгтэй" гэсэн зураг зурах тухай сургалыг бат цээжилж ирсэн байна. Дээр зууны дөчөөд онд тэрээр Бээжингийн Фүрэн их сургуулийн уран зургийн пакультетэд тосон будгийн зураг сурч, будаг бэх хэрэглэх талаар уламжлалт хятад зургийн өнгө будаг хэрэглэх тогтолцоог эвдэж, усан будаг, усан оог хятад зургийн будагтай зэргээр хэрэглэж, хятад зургийн өнгө будагийг баяжуулсанаар, зургийг нэн тод сайхан болгосон байна. Тэрээр амьдралд байнга гүнзгийрэн, уран бүтээлийн шим хүртэж, Чи Бай шигийн уран бүтээлийн сэдвийг нөхөн өргөтгөсөн юм. Бээжингийн Зургийн Хүрээлэнгийн профессор Юй Вэньжөү Лөү Ши байг үнэлж хэлэхдээ:

    " Настан Лөү Ши байн урлагийн талаар маш их амжилт олсон хүн, Чи Байшигийн урлагийн онцлогыг залгамжилсан бөгөөд бас өөрийнхөө онцлогтой. Тухайн үе өөрчлөлт хийж нээлттэй байлгасан анхны жилүүдэд Бээжингийн урлагийн ордонд ноён Лөү Бай шигийн зурсан жижиг нугасны зургийг дэлгэн үзүүлээд, дотоодын хятад зургийн салбарынхныг доргиулсан юм. Тухайн үе сонин сэтгүүлүүд бүр тойм нийтлэж, ёстой амжилтад хүрсэн бүтээл болсон юм. Чи Бай ши нугас зурж өнгрөөгүй.Лөү Ши байн зургийн урь мэргэжил нь маш олон талаар багшинхаа урь мэргэжлийг шинчилж, маш олон уран сэтгэмжтэй болсон нь гайхалтай юм" гэжээ.

     Лөү Байши " орчин үеийнхийг хүндэтгээд, эртнийхийг хөнгөвчилж болохгүй" гэсэн урлагийн зорилт дэвшүүлсэн юм. Тэр хэдийгээр насан өндөр болсон хэдий ч сүүлийн жилүүдэд шинийг санаачлан өөрчлөлт хийхийг эрхэмлэн, зургийн багаж хэрэгслээс аваад будаг хэрэглэх, өнгө будаг болон урь мэргэжилд хүртэл бүр шинэ үүдэлттэй ажиллаж байна.

1 2 3 4