Дарга Хү Жиньтао Тажикстан, Узбекистан, Монгол, Афганистан, Ираны ерөнхийлөгч нартай тус тус уулзлаа
Хятадын Олон Улсын Радио
Тажикстаны ерөнхийлөгч Рахмонтой уулзах үеэр дарга Хү Жиньтао хэлэхдээ, ШХАБ нь Европ, Азийн эх газрын улс төрийн чухал хүчин болж, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил, гишүүн орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ. Рахмон хэлэхдээ, Хятадын тал болон ШХАБ-ын бусад гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон орны аюулгүйн ашиг сонирхлыг хамгаалахад Тажикстан бэлэн байна гэжээ.
1 2 3 4 5
|
|