Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай уулзах үе дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон өндөр дээд хэмжээний хэлхээ холбоогоо хадгалан, хоёр талын хууль тогтоох байгууллага, засгийн газрын салбар, улс төрийн нам хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ойлголцож зохицуулах үүргээ улам гүнзгийрүүлэх ёстой. Монголын талтай олон талт солилцоо хамтын ажиллагаа тэрчлэн бүс нутаг болон олон улсын чухал чухал асуудлаар ойлголцон хамтын ажиллагаа өрнүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр хэлэхдээ, Монгол, Хятадын харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Хятадын талтай дэд бүтцийн байгуулалт, зам харилцаа, эрчим хүч, уул уурхайн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэн хамтран ажиллахыг Монголын тал хүсч байна гэжээ.
1 2 3 4 5
|