Афганистаны Талибан 29-ний өдөр БНСУ-ын барьцаалагдсан 12 хүнийг гурван хэсэг хуваан суллав, БНСУ-ын Засгийн газар болон Талибаны 28-ны өдөр тохиролцсон хэлэлцээрийн дагуу, үлдэж байгаа 7 хүн нь 30-ны өдөр суллагдах болно. Ингээд 6 долоо хоног үргэлжилсэн БНСУ-ын иргэдийн барьцаалагдсан асуудал бүрмөсөн зохицуулагдах боломжтой боллоо.
БНСУ-ын хүн ард барьцаалагдсан 12 хүн нь суллагдсан явдалд урамшин баярлаж, суллагдсан хүмүүсийн ар гэрийнхэн нэн ч баярлахын ихээр баярлаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн сайд байсан Бан Ги Мун хэлэхдээ, би НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дайчилж болох бүх хүчин чадлаараа энэ асуудлыг зохицуулахын төлөө чармайсан учраас энэ мэдээг сонсоод маш баярлаж байна гэжээ.
1 2 3
|