• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-30 16:04:19    
БНСУ-ын барьцаалагдсан хүнийн асуудал зохицуулагдах боломжтой болов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

 

     Америкийн Төрийн Департаментын төлөөлөгчийн орлогч Кайсей 29-ний өдөр хэлэхдээ, Талибан хийгээд БНСУ-ын засгийн газрын төлөөлөгч хэлэлцээ хийсний дараа хэсэг барьцааны хүн суллагдсанд баяр хүргэж байна. гэхдээд террорист этгээдэд буулт хийхээс татгалзах бол Америкийн ямагтын бодлого юм гэж дахин нотлов. БНСУ хийгээд Талибаны энэ асуудлаар тохироцмон хэлэлцээр нь Талибаны хууль ёсны байхыг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн гэснийг тэрээр үгүйсгэв.

      БНСУ-ын иргэд барьцаалагдсан энэ хэрэг 6 долоо хоног болж байна. 7-р сарын 19-ний өдөр Талибаны зэвсэгт хүмүүс Афганистаны төв хэсгийн Газни мужийн авто зам дээрээс БНСУ-ын 23 хүнийг барьцаалж, Афганистанд байрлаж байгаа 200 гаруй цэргээ нэн даруй гаргах хэрэгтэй, эс тэгвэл барьцаалагдсан хүмүүсийг хөнөөх болно гэж БНСУ-ын засгийн газарт шаардсан байна. Энэ хэрэг гарсны дараа, уулын төлөвлөгөөний дагуу энэ оны сүүлчээр Афганистанаас цэргээ гаргах болно гэж БНСУ-ын засгийн газар илэрхийлсний хамт энэ асуудлыг зохицуулахаар Афганистанд төлөөлөгчид илгээсэн байна. Түүнээс хойш барьцааны хүмүүсийг аврах хүчин чармайлт тасралтгүй хийгдэж, Афганистаны Засгийн газар болон Талибан энэ асуудлаар олон удаа хэлэлцээ хйисэн боловч ахицтай болж чадаагүй байлаа. 8-р сарын 10-ны өдөр БНСУ-ын засгийн газрын төлөөлөгчид болон Талибан Газни хотод энэ асуудлаар анх удаагаа шууд хэлэлцээ хийсэн байна. 13-ны өдөр Талибан барьцаалагдсан хоёр эмэгтэйг суллав. Афганистанд байрлаж байгаа 200 цэргээ жилийн сүүлчээр гаргах болон гэж БНСУ-ын цэргийн тал 8-р сарын 27-ны өдөр дахин нотолсон байна.

1 2 3