• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-02 19:15:31    
Зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын гуравдугаар яармаг Чан Чүнь хотноо болов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын гуравдугаар яармаг 2-ны өдөр Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Чан Чүнь хотод нээгдлээ. Хятад, Орос, Монгол, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг улс орон районы өндөр албан тушаалтан болон бизнесмен хуралд оролцов. Зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын Яармаг нь зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, зүүн хойд Азийн Бүс нутгийн олон орон хоорондын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын хөгжлийг ахиулах чухал боломж мөн гэж хуралд оролцогсод үзцгээсэн байна .

     Зүүн хойд Азид Хятадын зүүн хойд нутгийн Ляо нин, Гирин, Хэй Лүнжян гурван муж болон Өвөр Монголын Өөртөө Засах Районы зүүн хойд нутаг, Оросын алас дорнодын нутаг, Солонгосын хойг, Япон болон Монгол усл багтаж, 17 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, эдийн засгийн ерөнхий хэмжээ нь дэлхийн тавны нэг хувийг эзэлж байгаа юм. Зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын энэ яармаг нь дөрвөн хоногийн хугацаанд зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа болон Хятадын зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин баазыг сэргээн хөгжүүлэх уриан дор зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, Олон улсын үзэсгэлэн яармаг, Оросын худалдааны долоо хоног, БНАСАУ, Монгол улсын худалдааны өдөрлөг зэрэг ажиллагаа зохион явуулах болно.

1 2