• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-02 19:15:31    
Зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын гуравдугаар яармаг Чан Чүнь хотноо болов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     НҮБ-ын хөгжлийн программын газрын албан тушаалтан Наталияа Яачейстова сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын яармаг нь зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны гүнзгийрэн хөгжихийг ахиулах болно гэжээ.Тэр хэлэхдээ, Зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын яармагт оролцогч олон орны аж ахуйн нэгжид сайн сайхан боломж хангасан байна. Оролцогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ яармагт тавьж, хамтын ажиллагаа тогтоон, гэрээ хэлэлцээр тохиролцож хөрөнгө оруулах санамжийн бичигт гарын үсэг зурж болно. Яармаг нь зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн зохицонгуй хөгжлийг ахиулах болно гэжээ.

     Хятадын зүүн хойдын аж үйлдвэрийн хуучин баазыг хөгжүүлэх нь ч мөн энэ удаагийн яармагийн гол сэдвийн нэг болно. Зүүн хойд нутаг нь Хятадын аж үйлдвэрийн хуучин бааз байж, зүүн хойд Азийн хөрш орнуудтай эдийн засгийн уламжлалт харилцаа холбоотой юм. Хятадын засгийн газар 2003 оноос зүүн хойдын аж үйлдвэрийн хуучин баазыг сэргээн хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж, бодлого арга хэмжээнүүдийг хойно хойноос нь боловсруулан хэрэгжүүлж, зүүн хойд нутгийн аж ахуйн нэгжүүдэийн хүндрэлтэй байдлаас гарахад нь тусалж, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зүүн хойд нутгийн төрийн өмчийн аж ауйн нэгжийн өөрчлөлт шинчлэлтэд оролцохыг урамшуулан дэмжсэн юм. Энэхүү стратеги нь дэд бүтэц, худалдаа хөрөнгө оруулолт зэрэг салбарт зүүн хойд Азийн орнуудын аж ахуйн нэгжүүдийн оролцоход худалдааны олон боломж хангасан юм.

     Хятадын төрийн зөвлөлийн зүүн хойдын аж үйлдвэрийн хуучин баазыг удирдах газрын орлогч дарга Сун Сао-ү хэлэхдээ, зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын энэ яармагийг зохион явуулж байгаа нь Хятадын зүүн хойд нутгийн нээлттэй байлгах алхамыг цаашид түлхэн ахиулах нь дамжиггүй юм гэжээ.

     Тэр хэлэхдээ, Өнөө зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин баазыг сэргээн хөгжүүлэхэд сайн сайхан хөгжлийн хандлага гарч байна. Зүүн хойд нутгийг хөгжүүлэхийн чухал арга зам бол гадаадад нээлттэй байлгахаа цаашид өрөгтгөх болно. Дэлхийн олон орон болон Хятадын дотоодын олон газрынхан зүүн хойд нутгийг хөгжүүлэхэд идэвхтэй оролцохыг хүсч байна. Ялангуяа зүүн хойд Азийн энэ яармагийн сайхан боломж тохиолыг алдалгүйгээр, харилцаа холбоогоо цаашид эрчимжүүлэн, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, зүүн хойд нутгийг бүх талаар хөгжүүлэх явцад хамтаар ашиг хүртэхийг хүсч байна гэжээ. \ Баатар орчуулж, Урангоо хянав\


1 2