• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-07 15:26:11    
Биеийн тамирын сэтгүүлчийн өнгөрүүлсэн олимпийн үлгэр

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын биеийн тамирын сэтгүүлчийн хүрээнд Гао Дяньминь гэсээр бараг мэдэхгүй хүн байхгүй юм. 1984 он Лос Анжелост болсон 23-р зуны олимп дээр тэрээр "Хятад улс олимпийн түүхэн дэх анхны алтан медалыг олов" гэсэн чухал мэдээг мэдээлсэн Хятадын анхны сэтгүүлч болно. Өнөө Гао Дяньминь нь Хятадын төв агентлаг Синьхуа агентлагийн биеийн тамирын мэдээ мэдээллийн хэлтэсийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Олон улсын олимпийн хорооны хэвлэл мэдээллийн газрын гишүүний тушаалыг үүргэлж байна.

     Гао Дяньминь 1984 оны Лос Анжелосын олимпоос 2004 оны Афины олимп хүртэл 6 удаагийн олимпийг биеэрээ сурвалжилж байсан юм. 1984 онд олимпийг анх мэдээлэх үе тэрээр 30 настай байжээ. Түүний гол мэдээлэх хэсэг нь буудлагын тэмцээн байж, мөн энэ тэмцээнээс хятадын тамирчин Шүй Хайфэн Хятадын өмнөөс олимпийн наадмын анхны алтан медалыг тоссон юм. Гао Дяньминь "Хятад улс олимпийн түүхэн дэх анхны алтан медалыг олов" гэсэн мэдээ мэдээллүүдийг цаг тухайд нь мэдээлснээр хүмүүсийн анхаарлын төвт орж, биеийн тамирын салбарын нэрт сэтгүүлч болжээ.

1 2