
Гао Дяньминь эргэцүүлэн хэлэхдээ, тухайн үе компюьтер байхгүй, голцуу гараар бичдэг байсан, англи хэлээр мэдээ бичихэд хэвлэлийн төвөөс хангасан үсэг шивэх машнийг л ашиглаж болно. Шүй Ханфэн алтан медалын эзэн болсны дараа, Гао Дяньминь нэн даруй утсаар энэ баяарт чимээг эх орондоо мэдээлсэн байна. Дараа нь Синьхуа агентлаг англи хэлээр энэ мэдээг дэлхий даяарт зарласан юм гэжээ.
Хятад улс 1979 онд олимпийн их гэр бүлийн халуун элгэнд буцсаны дараа олимпийн наадамд нааштай бэлтгэсэн юм. 1984 оны Лос Анжелосын зуны олимп нь хятад улс Олон улсын олимпийн хороон дох албан ёсны суудлаа сэргээсний дараа анх удаагаа төлөөлөгчид илгээж олимпийн наадамд оролцож байгаа явдал болно. Энэ олимп нь Америкд болсон учраас Хятад Америкийн солилцоог ахиулж, ард түмний найрсаг харилцааг зузаатгахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гао Дяниминь хэлэхдээ, 1984 онд, Хятад Америкийн хараилцаа саяхан сэргэж байсан үе юм, хоёр ард түмний харилцан ойлголцлого гүнзгий биш. Хятадын биеийн тамирын төлөөлөгчид Лос Анжелост хүрэлцэн очиход маш олон хүний анхаарлыг татсан, Америкийн ард түмэн ч халуун алга ташиж угтаж байхаа илэрхийлж байжээ гэжээ. 1 2
|