• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-11 17:58:55    
"9.11"-ийн зургаан жилийн ойгоор Америк нэн аюулгүй болсон билүү ? [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      2001 оны 9-р сарын 11-ний өдөр, "Аль-Кейда" террорист бүлэглэл нь Америкийн нутагт чигэлсэн Америкийн түүхэн дэх хамгийн хүнд ноцтой дайралтын ажиллагаа үүсгэж, энэ халдлагад 3000 орчим хүн эндсэн байна. Түүний дараа нь Америк Афганистаны дайн болон Иракийн дайныг үүсгэж, дотооддоо нууцаар сонсох арга хэмжээгээ эрчимжүүлэн, аюулгүйн чанга арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Гэвч, терроризмийн эсрэг дэлхийн олон жилийн дайныг өнгөрүүлсэний дараа, Америк улам аюулгүй болсон билүү ? "9.11"-ий террорист дайралтын зургаан жилийн ойгоос өмнөхөн, энэ нь Америк хүмүүсийн хамгийн их анхаарч байгаа асуудлын нэг болсон юм байна.

    Өнгөрсөн зургаан жил нь терроризмийн эсрэг амжилтай тэмцсэн зургаан жил болно гэж Бушийн засгийн газар хэлсэн байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд, Америкийн нутаг дээр террорист дайралтын хэрэг дахин гарсангүй явдал нь үүний үндэслэл болох болж байна. Ямар байсан ч, энэ нь асар их амжилт мөн гэж Америкийн Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын сайд Мичаел Чертофф тун саяхан Конгресст илэрхийлсэн байна.

1 2 3 4