Гэлээ ч цөөн бус тооны хүмүүс энэхүү хэлэлгэд эргэлзээтэй байр сууриар хандаж байна.
7-р сард боловсруулан гаргасан Америкийн үндэсний мэдээллийн үнэлгээний тайланд тэмдэглэхдээ, Америкт өнөө тулгарч байгаа террорист заналхийллалын хэр хэмжээ нь 2001 оны өмнөхтэй үндсэндээ адил байна. "Аль-Кейда" бүлэглэл нь Иракт салбар байгууллага ажлуулж өргөнөөр хүн элсэж байгаа бөгөөд уг байгууллагын үзэл санааны нөлөөгөөр дэлхийн олон газрын террорист этгээдийн тоо хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна гэжээ. "Аль-Кейда" бүлэглэл нь Америкийн нутагт дайралтын хэрэг үүсгэхэд шаардах ихэнхи чадварыг бүрэлдүүлсэн, харин "Аль-Кейда" бүлэглэлийн толгойлогч Бен Ладин мөн л хууль цаазны гадуур явж байна. Тэрээр тун саяхан бас дүрс бичлэг хийж, Америкийн эсрэг сэтгэл зүйн шинэ дайн хийж байна. Үүнийг Америкийн терроризмийн эсрэг дайны хамгийн их хошигнол юм гэж хэлэхгүй байхын аргагүй юм гэж тайланд хэлсэн байна.
1 2 3 4
|