• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-19 17:58:50    
Шинэ байрандаа ороорой

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хотын захдуу хороололд шинэ орон сууцны 1 м.кв нь 14.000 юаны үнэтэй байгаа. Ийм тохиолдолд иргэд шинэ орон сууц худалдан авахад ямар хөнгөлөлт эдэлдэг талаар сонирхоход улсын байгууллагад ажилладаг хүмүүс шинэ орон сууц худалдан авахаар бол байгууллагатайгаа гэрээ хийж сууцныхаа 15-20 хувийг урьдчилан төлж үлдсэнийг урт хугацааны зээлээр буюу 10-40 жилд багтаан төлөх боломжтойг тайлбарлалаа. Эднийх бас энэ аргаар шинэ сууцаа авчээ. Мөн Хятадын томоохон хотуудад орон сууцны зээлийн сан гэж байдаг бөгөөд хотынхон энэ санд хуримтуулсан мөнгөөрөө орон сууц авцгаах нь элбэг гэнэ. Тунайлбал иргэн өөрөө цалингаасаа энэхүү сандаа 700 юань хийлээ гэхэд улс нь дээр нь мөн 700 юань нэмж хийх зарчмаар хуримтлал бий болдог байна. Цогцолмаа цааш нь Хятад орон агуу том зах зээлтэй болохоор түүнээ дагаад бизнесийн салбарынхан ч маш уян хатан зохицон ажиллаж хүний мөнгийг эвтэйхэн салгаж дөнгөнө шүү гээд маш хурдтай боловсронгуй болон хөгжиж байгаа зээлийн системийн талаар танилцууллаа.

1 2 3 4