" Олимпын наадмыг эрхлэн явуулах эрх олж авахаар өргөдөл дэвшүүлэхээс аваад эрх олж автлах энэ үйл хэрэг нь Хятад улсад авч хэлбэл маш хялбар бус юм. Хятадын иргэн болсоны хувьд бид Олимпын наадмын талаар ямаршуу ач тустай ажил хийх билээ? Гэж би их бодсон, олон дахин сэтгэн бодоод " Олимпын наадмын ордон заалыг бүтээн байгуулагчид" гэсэн ийм гол сэдвээр олон зураг авач, Олимпын наадмын ордон заалыг барьж байгуулж байгаа эдгээр хөдөлмөрчдийг харуулахаар зориг шийдсэн юм. Зарим ач холбогдлын талаас авч хэлбэл тэд нар бол үүдэн бүтээгчид бөгөөд бас ч урлагчид мөн. Тэгээд би Олимпын наадмын ордон заалыг бүтээн байгуулагчдын зурагийг авч, Олимпын наадмын ордон заалын бүтээн байгуулагчидийг тал талаас нь харуулж, долоон хотын Олимпын наадмын уралдаан тэмцээний ордон заалыг бүтээн байгуулж байгаа бүтээн байгуулагчдыг тусган харуулсан гэрэл зургийг багтаасан гэжээ.
Фү Сяохайн энэ төлөвлөгөөгөө 2006 оны 10-р сараас эхэлж, 2008 оны 5-р сар хүртэл үргэлжлүүлэхээр байна. Өнөө Фү Сяохай энэ төлөвлөгөөнийхээ төлөө сая шахам юань зарцуулж, түүний ул мөр нь Бээжин, Тянжин, Шанхай, Шэнян, Чиндо, Чинхуандо болон Шянган зэрэг Олимпын наадмын тэмцээнийг дааж эрхлэх долоон хотын ордон заал болгонд хүрчээ.
Фү Сяохай 1959 онд Хятадын зүүн хойд нутгийн Харбин хотод төрж, хархан багаасаа тосон будгын зурагт дур сонирхолтой байж, тосон будгын зурагчин болох хүсэлтэй байсан боловч, санаандгүй гэрэл зураг авагч ажилтай болжээ. Худалдааны зориулалттай гэрэл зураг авах ажлыг удаан жил хийсэний уламаар, цэвэр гоо зүйлийг хөөцөлдөх сэтгэл нь улам оргилом болж ирсэн байна. 1988 онд тэрээр Орост хүрч, хүнийг зураг авах мэргэжил сурав. Оросын өнө удаан соёл урлагийн эх үндэс, гэрэл зургийн мастеруудын дээд мэргэжилд Фү Сяохай биширч, шаргуу хатуужилтай суралцсан байна. Түүнээс дараа нь тэр бас хойд Америк тив, Европын олон орноор хүрч суралцан гэрэл зураг авч, 2002 онд Бээжинд буцан ирж, тусгайлан хүний зураг авч, дэлхийн цөөн бус нэрт хүмүүсийг каймартаа багтаан оруулсан юм байна.
1 2 3
|