Фү Сяохай гэрэл зураг авахдаа онцын гоё мөртөө үнэн дүр бүтээхийг хөөцөлдөж байдаг юм. Тэр гэрлээр хүний оюун санааны дүр байдлыг илрүүлэх талаар чадамгай байдаг учраас түүний гэрэл зургийн уран бүтээл нь нийдэмдээ урагшлан дэвших урам сэтгэлгэтэй бөгөөд баясгалант байдлаар бялхаж байдаг юм. Урлагийн төлөө ганц сэтгэлээр зүтгэдэг талаар Фү Сяохай маш алдартай. Хүний зургийг хамгаас гоё сайхан авахын төлөө тэрээр зургаа авахуулах гэж байгаа хүнд олон шаардлага тавьж, ядаж товчных нь өнгө будаг буюу том жижигт нь хүртэл өөрийн шаарлага ёсоор болгож, хоромхон зуурын хамаг аятай гэрлийн төлөө олон хоногоор хүлээсэн удаа ч зүндээн тохтоно. Зурагт орох хүнийхээ нүүр царайн хувьралыг хамгийн энгийн бөгөөд түвшин төлөв байлгахын төлөө Фү Сяохай тэр зурагт орох хүнтэйгээ сэтгэл санааны болон үзэл санааны талаар нягт харилцахыг маш анхаардаг байна.
Миний ажил бол хэрэг дээрээ сэтгэл санаагаа ололцох явц мөн. Хайр сэтгэлийн солилцоо байхгүй бол би сэтгэл ханхлуун бүтээл олж чадахгүй. Би түүнийг ойлгон, түүнтэй яриа хөөрөө таарж, түүнд анхаарал хандуулахаар дамжин, нөгөө зурагт орох хүн маань надад уран бүтээлийн хязгааргүй уран сэтгэмж өгч байдаг болохоор би хүн болгоны дотоод сэтгэлийн хөдөлгөнийг эзэмших ёстой байдаг юм гэж Фү Сяохай ярьж байлаа.
Фү Сяохай өнөө ажил мэргэжилдээ ганц сэтгэлээр зүтгэж явдаг халуун урмаар " Олимпын наадмын ордон заалыг бүтээн байгуулагчид" гэсэн уран бүтээлээ зураг авах ажилдаа төвлөрүүлэн ажиллаж байна. Тасгим хүйтэн өвөл буюу аагим халуун зун гэсэнгүй Фү Сяо хай ган дуулгат малгай өмсөж, гэрэл зургийн хүнд нөсөр аппарат хэрэгслээ үүрэн, барилгын газарт ажилчидтэй хамт хоолонд орж, хамт хөдөлмөрлөн хамт амьдарч, мөн хамт наргилдан хамтаар гэр нутгийн зоог дэлгэж явна. Барилгын газар ингэж өдөр шөнгүй гүнзгийрч байж, Фү сяо хай Олимпын наадмын талбай заалыг бүтээн байгуулж байгаа ажилчин түмний үнэн дүрийг олон ангит зургаар бүтээж, Хятадын нийгэм даяарт маш их тусгал гаргасан бөгөөд дэлхийн олон оронд ч маш их тусгал гаргасан банйа. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3
|