Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жү Жи-шинь 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын эдийн засаг бүх талаар хэт түргэн хөгжих хэмжээнд хүрээгүй бөгөөд нийт эрэлт хэрэгцээ нь нийт хангалгаас ноцтой давснаас болж юмны үнэ тал бүрээр, тогтвортой, их хээмжээгээр өссөн байдал гараагүй гэжээ.
ХКН-ын таван жилд нэг удаа болдог их хурал одоо хуралдаж байна. Бүртгэлээс үзэхэд, 2002 онд хуралдсан ХКН-ын 16-р их хурлаас хойш, Хятадын улс ардын аж ахуй жил тутамд дунджаар 10 гаруй хувиар өсөн нэмэгдэж, мөн үеийн дэлхийн дундаж өсөлдийн хурдаас гурван дахин өндөр байна. Хятадын эдийн засгийн тогтвортой түргэн өсөлтөөс болж мөнгөний ханш унах эсэх, Хятадын эдийн засаг хэт түргэн хөгжих хэмжээнд хүрэх эсэх нь гадаадынхны маш анхаарч байгаа асуудал юм.
18-ны өдөр ХКН-ын 17-р их хурлын хэвлэлийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр Жү Жи-шинь хэлэхдээ, эдийн засгийн хурдтай өсөлтөөс хэт түргэн болох хандлагыг намжааж чадаагүй байгаа боловч өнөө хэт түргэн хөгжих хэмжээнд хүрээгүй гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Өнөө хангалга болон эрэлт хэрэгцээ үндсэндээ тэнцвэртэй байгаа байдал өөрчлөгдөөгүй бөгөөд нийт эрэлт хэрэгцээ нь нийт хангалгаас ноцтой давснаас болж юмны үнэ ханш тал бүрээр, тогтвортой, их хэмжээгээр өссөн байдал гараагүй. Эдийн засгийн өсөлтийн тулгуур нөхцөл боломж илт сайжирч байна. Нүүрс, цахилгаа, нефть, тээвэр зэрэг матриаллаг нөхцөл байдалд ерөнхийдөө ийм тулгамдсан хандаш гараагүй гэжээ.
1 2
|